Дархан-Уул аймгийн Замын Цагдаагийн тасгаас тээврийн хэрэгсэл түүний хэрэгслийн эд анги хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор \”Хяналт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж буй юм байна.
Уг арга хэмжээг есдүгээр сарын 19-ний өдрөөс энэ сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах аж. Мөн арга хэмжээний үеэр Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасаг дээр иргэдийн автомашины толин дээр автамашины улсын дугаарыг үнэ төлбөргүй бичиж өгч буй юм байна.