\”Номтой
оюуны ирээдүй” төрийн бус байгууллагаас санаачлан \”Тархины хогийг цэвэрлэе”
хэмээх олон нийтийн хог цэвэрлэх арга хэмжээг ирэх аравдугаар сарын 1-ний өдөр
зохион байгуулах гэж байна. Залуус Сэлбэ голын эрэг дагуух 15 км газрын
хогийг цэвэрлэхээр төлөвлөжээ.Тус төрийн
бус байгууллагынхантай Хөдөө аж ахуйн их сургуулийн 1000 гаруй оюутан нэгдэж оролцох
бөгөөд нийслэл хотоо өнгө үзэмжтэй байлгах хүсэл эрмэлзлийг дэмжсэн хэн болгонд
нэгдэж Сэлбэ голоо цэвэрлэх боломжтойг зохион байгуулагчид мэдэгдлээ.
Уг арга хэмжээнд оролцох хүмүүс дурын нэг номтойгоо ирэх
бөгөөд үүгээрээ тэд зүгээр нэг хог цэвэрлэх бус хүмүүсийг хог
хаяхыг эсэргүүцэж, нийслэлийн соёлч
иргэн болох, ном уншиж, уншсан номоо ухаж ойлгох соёлд суралцах, улмаар тархиндаа хог тарихгүй, байгаль дэлхийгээ хайрлахад суралцахыг
уриалан дуудаж байгаа далд агуулгатай аж. Мөн өөр хоорондоо номоо солилцох
боломжийг олгож байгаа юм байна.
\”Номтой Оюуны
Ирээдүй” НҮТББ-ыг дэмжиж ХААИС, \”Samsung корпораци”, \”АПУ” ХХК, Гэрэл зурагчдын баг зэрэг
байгууллагууд дээрх сайн дурын ажлыг дэмжин ажиллаж байгаа юм. Тус төрийн бус
байгууллага нь\”Номтой
өглөө”клубын уулзалтыг тогтмол зохион байгуулж иржээ.
Т.Түвшин