БНХАУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр тохиох гэж буйтай холбогдуулан Монгол, Хятадын хилийн бомтын түр амрахаар болсон байна. Тодруулбал, хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд ирэх аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллахгүй юм байна. Энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.