Английн Манчестер хотын цагдаагийн газарт нэгэн түгшүүртэй дуудлага ирсэн аж. Хөдөлгөөнд оролцож явсан нэгэн автомашины жолооны ард цус нөжиндөө будагдсан нэгэн эрэгтэй сууж явсан бөгөөд дэргэд нь нүүр ам нь нэлэнхүйдээ шарх, сорви болсон эмэгтэй зорчиж явсан гэнэ шүү. Айж балмагдсан хотын оршин суугчид тэр эрийг хохирогчоо хазаж орхисон манъяк эр гэж боджээ. Гэтэл бүх зүйл тийм аймшигтай биш байсан аж.
Хууль сахиулагчид дуудлагын дагуу шуурхай хөдөлснөөр нөгөө машиныг зогсоотол дотор нь зорчиж явсан хоёр хүн огт шархдаагүй, биеийн байдал нь сайн байгаа нь тодорхой болжээ. Уг машин дотор зомбигийн тухай киноны хэсэгт тоглож буй залуу хос зорчиж явсан байна. Тэд зураг авалтад оролцохоор яарч сандран нүүр амаа будаад давхиж явжээ.
Эх сурвалж www.wikimon.mn