Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Ерөнхий хороо ОХУ-ын Москва хотноо хуралдлаа. Хурлаар үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцснээс гадна замын даргын томилгоог эцэслэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, УБТЗ-ын даргаар Д.Жигжиднямааг томилсон гэж эх сурвалж мэдээллээ. Түүний хувьд өмнө нь УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байсан, салбартаа мэргэшсэн нэгэн юм.
Оросын талаас Монгол хүн томилвол мэргэжлийн, салбартай мэргэшсэн мөн улс төрийн бус томилгоо байх ёстойг анхааруулсан байна. Тиймээс ч УБТЗ-ын Тээвэр хариуцсан орлогч дарга буюу тус салбарын хүн болох Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар сонгох тал дээр хоёр тал санал нэгджээ.
Үндэстэн агентлаг