Монгол улсын хүн амын хоол тэжээл, өрхийн хүнсний баталгаат байдал, хоол тэжээлийн байдалд ядуурал, эдийн засгийн хямралын үзүүлэх нөлөөг судлах зорилгоор үндэсний \”Хүн амын хоол тэжээлийн байдал” тавдугаар судалгааны багийнхан 9 сарын 28-нд өглөө 08.00 цагаас Улаанбаатар хот, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хөдөллөө.
Энэхүү судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Эрүүл мэндийн яамны дэмжлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр тав дахь удаагаа зохион байгуулж байна.
Тус судалгаа таван жил тутам хийгддэг бөгөөд энэ удаагийн судалгаанд 8 багийн 40 хүн, 20-25 хоногийн хугацаанд 21 аймаг, 8 дүүрэг, 95 сумын 2250 өрх, 0-59 сартай 2250 хүүхэд, 6-11 насны 1750 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 2250, нөхөн үржихүй насны эмэгтэй 2250, 15-49 насны эрэгтэй 1750 нийт 10250 хүнийг хамруулах юм.
Тиймээс ард иргэд та бүхэн судалгаанд идэвхитэй оролцож, судалгааны багийханг дэмжиж, туслахыг уриалах юм.
Хүлээгдэж буй үр дүн:
-Тав хүртэлх насны хүүхдийн хооллолт, хоол тэжээлийн хамааралт эмгэг (УИД,цус багадалт, төмөр, А ба Д аминдэм дутал, илүүдэл жин, таргалалт)-ийн тархалтын түвшинг судлан тогтооно.
-6-11 насны хүүхдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг( илүүдэл жин, таргалалт, иод дутал)-ийн тархалтын түвшин, тэдний иод дутлын эмгэгийн талаарх мэдлэг, хандлага, эрүүл бус хүнс хоол болон давсны хэрэглээг судлан тогтооно.
-Жирэмсэн эмэгтэйчүүдийн цус багадалт, төмөр, \”А”, \”Д” аминдэм дутлын тархалтын түвшин, бичил тэжээлийн бэлдмэлийн хангамж, давсны хэрэглээг судлан тогтооно.
-Төрөх нас (15-49)-ны эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг (туранхай, илүүдэл жин, таргалалт, цус багадалт)-ийн тархалтын түвшин, бичил тэжээлийн бэлдмэлийн хангамж, давсны хэрэглээг судлан тогтооно.
-15-49 насны эрэгтэйчүүдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг (туранхай, илүүдэл жин, таргалалт, цус багадалт, \”Д” аминдэм дутлын тархалтын түвшин, давсны хэрэглээг судлан тогтооно