Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулахаар ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар ипотекийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгож эхэлж байгаа талаар мэдэгдлээ.
Зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого нь 1 сая төгрөгт хүрсэн өрхүүд энэ зээлийг авах нөхцөл бүрдсэн байна. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгаж байгаа бол найман хувиар зээл авсан иргэдийн хүүг зургаан хувьд шилжүүлэх боломжгүйг Төв банк мэдэгдэж байгаа юм.
6 хувийн зээл олгохдоо хамтран зээлдэгч шаардахгүй гэлээ.