БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр “Энэ хичээлийн жил гурван улирлаар зохион байгуулагдаж байгаа. Манай салбарт цахим шилжилтийн үйл ажиллагаа явагдаж байна.
Улсын хэмжээнд 687 мянга 237 хүүхэд ЕБС-д суралцаж байна. Өмнө нь улирлын мэдээ тайлангаар авч байсан бол эсис аппликэйшнээс авч байна. Улсын хэмжээнд 849 сургууль байна. Боловсролын яам өндөр төсөвтэй харагддаг. Хөрөнгө оруулалтын ажлыг цахимаар хянах боломжтой болсон. 1,000 километр явах шаардлагагүйгээр сургууль цэцэрлэгийн барилгаа үздэг болсон.
Иргэд суралцагчид боловсролын лавлагаа авдаг. Боловсролын гэрчилгээний кодыг уншуулахад мэдээлэл нь шууд очно. Ажил олгогч дээр дипломын хуулбар барьж очих шаардлагагүй болно. Бүх мэдээллийг онлайнаар хардаг болох боломжтой.
Сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Хүүхдээ ямар хичээл дээр хангалттай дүн авч байгаа, аль дээр нь анхаарах ёстойг дээрх аппликэйшнээс харж болдог боллоо. Мөн өөрийн хүүхдэд ямар багш нар хичээл орж байгаатай танилцаж болно. Номын сурах бичгийн мэдээллийг онлайнаар авах боломж бүрдлээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаарал тавих боломжийг ийнхүү бий болголоо” гэлээ.