Улсын их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн Н.Мустафад Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газраас 110 сая төгрөгийн өртөг бүхий хоёр өрөө байр олгох нээлттэй тендер зарласан байна. Тендерийн тухай зарыг нээлттэй тендерийн мэдээлэл тавигддаг албан ёсны сайтад өчигдөр байршуулсан ч олны шүүмжлэлийг дагуулж эхэлсний дараа мэдээллийг устгав.
Энэ талаар тодруулахаар Баян-Өлгий аймгийн “Таван богдын бүргэдүүд” дэвжээний төлөөлөгчтэй холбогдоход мэдээлэл үнэн болохыг мөн тендерийг улсын төсвөөр санхүүжүүлнэ гэдгийг хэллээ. Үндэсний их баяр наадмын дараа Н.Мустафагийн амжилтыг хоёр өрөө байраар мялааж байгаа талаар аймгийн удирдлагууд тухайн үед мэдэгдэж байсан.