Японы баруун өмнөд Кагава мужийн Митоё хотод шувууны томуугийн дэгдэлт бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулан Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ шувууны махны худалдаачдад дээд зэргийн сонор сэрэмжтэй байхыг уриалах, байршлуудын талаар мэдээлэл цуглуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ даруй авахыг хариуцлагатай сайд нарт үүрэг болгожээ.
Кагава мужийн эрх баригчид ойрын хугацаанд шувууны томуугийн дэгдэлттэй тэмцэх штаб байгуулах бодолтой байна.