Гавлын яс нь эрэгтэй Paranthropus robustus бөгөөд Homo erectus-ийн “төрөл зүйл” байсан бөгөөд энэ нь орчин үеийн хүмүүсийн шууд өвөг дээдэс гэж тооцогддог ажээ.
Хоёр зүйл нэгэн зэрэг амьдарч байсан боловч Paranthropus robustus эрт эрт мөхөж алга болжээ.
Доктор Анжелин Лийс BBC-д өгсөн ярилцлагадаа “Чулуужсан олдворуудын ихэнх нь энд тэндээ ганцхан шүдтэй байдаг ба энэхүү олдвор нь маш ховор тохиолддог,азтай тохиолдол” гэж хэлжээ.
Мельбурны Ла Тробын их сургуулийн судлаачид 2018 онд гавлын ясны хэлтэрхийг Йоханнесбургийн хойд талын Дримолен археологийн газраас олжээ.
Энэхүү одлвор нь 2015 онд ижил настай Хомо эректусын хүүхдийн гавлын ясыг олсон газраас хэдхэн метрийн зайд илэрсэн юм.
BBC