ОХУ Киргизэд 8 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай Бишкек дахь Оросын Элчин сайдын яамны мэдэгдэлд дурджээ.
ОХУ Киргизэд 8 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргаж, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдарч буй гэр бүлүүдийг дэмжих зорилгоор 9 мянган тонн хүнс худалдан авчээ.
Улаан буудайн гурил, ургамлын тос зэрэг хүмүүнлэгийн тусламжийг шилжүүлэн өгөх ёслол 11 дүгээр сарын 25-нд болох аж. Энэхүү төслийг Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгааг мэдэгдэлд дурджээ.
TASS