ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.
Тэрбээр “Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 4,176 хүнд шинжилгээ хийхэд 13 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт 3 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм. Сэлэнгэд 4 тохиолдол нэмэгдсэн нь мөн хавьтлын хүрээнээс илэрсэн. Дархан-Уул аймагт 2, Орхон аймагт 4 тохиолдол шинээр нэмэгдлээ” хэмээн хэлэв.
24 цагийн хугацаанд Говьсүмбэр, Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.