Дэлхийн хамгийн том крипто валют болох биткоины ханш өчигдөр орой бараг $20,000 хүрсэн нь түүхэн дээд хэмжээ байлаа.
Даваа гарагийн орой крипто арилжааны төвүүд дээр биткоины ханш $19,850 орчимд хүрснийхээ дараа бага зэрэг буурсан байна.
Сүүлийн үед томоохон банк, санхүүгийн байгууллагууд дижитал хөрөнгө сонирхох болсон нь биткоины ханшийг өсгөсөн гэж судлаачид дүгнэж байгаа.
Нэр үл мэдэгдэх мэргэжилтний 2008 онд зохион бүтээсэн биткоины үнэ ханш одоогоос гурван жилийн өмнө буюу 2017 оны арванхоёрдугаар сард бараг $20,000 хүрээд буцаж огцом унасан юм.
Улмаар 2018 оны сүүлээр $4,000 хүрэхгүй ханштай болоод байсан ч анх хэдхэн центийн үнэ хүрдэг байсантай харьцуулахад өндөр хэвээр байв.
2020 он гарсаар биткоины ханш 170 орчим хувиар өсчээ. Хамгийн анх биткоины тэрбумтан болсноо ихэр ахын хамт зарлаж байсан хөрөнгө оруулагч Тайлер Уинклвосс биткоины үнэ ханш цаашдаа $500,000 хүрч, дэлхийн санхүүгийн системийн чухал хэсэг болно гэж үзэж байгаагаа саяхан ярьжээ.