Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр буюу энэ сарын 1-нд нийт 748 дуудлага ирсэн байна.
Эдгээрийн 271 нь зөрчлийн шинжтэй дуудлага байснаас олон нийтийн газар зүй бус авирлаж танхайрсан 51, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 51, согтуугаар автомашин жолоодсон 13 зөрчил бүртгэгдэж 93 хүнийг эрүүлжүүлжээ.
Харин зөрчлийн шинжтэй гэмт хэргийн 33 дуудлагын 8 нь бусдын эд зүйлийг хулгайлсан, 10 нь хүний биед хохирол учруулсан, 24 нь хүний биед халдсан хэргийн дуудлага байжээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн 42 дуудлага иргэдээс ирсэн байна.