Монгол Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна Какүрю М.Ананд Японы иргэншил авчээ.
Өдгөө 35 настай тэрбээр зодог тайлсны дараа залуу бөхчүүдийг дасгалжуулахын тулд Сүмо бөхийн холбооны дүрэм журмын дагуу Японы иргэншил авах шаардлагатай байжээ. Түүнчлэн Японы иргэншил авснаар цаашид мэргэжлийн сүмо бөхийн зохион байгуулалтын бүтцийн гол дэвжээ болох хэяг удирдах боломжтой юм.
Одоогоор Какүрю М.Анандаас гадна нэг л хүн Ёкозүна цолтой байгаа нь түүний нутаг нэгт бөх Хакүхо М.Даваажаргал юм. М.Даваажаргал 2019 оны 9 дүгээр сард Японы иргэншил авчээ.