Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж Япон улсын Токио хотноо өөрийн зурсан зургуудаараа үзэсгэлэн гаргажээ. Тэрбээр багаасаа уран зураг сонирхдог байсан аж.
Дашрамд дурдахад Харумафүжи Д.Бямбадорж нь 2017 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр өөрийн хүсэлтээр зодог тайлах болсон тухай мэдэгдсэн билээ. Түүний зодог тайлах ёслол энэ сарын 30-ны өдөр болох юм. Тэрбээр Японы сумо дахь гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга цолтноор тодорсон билээ.