Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвартай хүн Улаанбаатарт 2, Сэлэнгэ аймагт 2, Дорноговь аймагт 1 нэмж бүртгэгдлээ.
Халдварын тохиолдол таваар нэмэгдсэнээр дотоодод тарсан халдвартай хүний тоо 464, нийт халдварын тоо 917 боллоо.
Дотоодын халдварын тоо (2020.12.15-ны 11:00 цагийн байдлаар)
Улаанбаатар хот – 140
Сэлэнгэ аймаг – 215
Дархан-Уул аймаг – 45
Орхон аймаг – 25
Говьсүмбэр аймаг – 4
Дорноговь – 32
Архангай – 3
Халдвар авсан 917 хүний 384 нь эдгэрсэн бол өнөөдрийн байдлаар 524 батлагдсан тохиолдол эмчлүүлж байгаа.
Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдал хөнгөн 450, хүндэвтэр 68, хүнд 5, маш хүнд 1 хүн байна.
Халдвар авсан хүмүүст илэрсэн эмнэл зүйн шинж тэмдгийг харахад хамгийн их буюу 21,1 хувьд нь хуурай ханиалгах шинж тэмдэг илэрчээ.