ОХУ, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд нар онлайнаар уулзалт хийлээ.
Уулзалтаар талууд дэлхийд зэвсэг хязгаарлах систем байхгүй болсон гэдэгт санал нэгдэж, Ази-Номхон далайн бүс нутагт АНУ пуужингаа байрлуулж байгаа нь энэ бүс нутагт тогтворгүй байдлыг бий болгож байгааг онцлов.
Мөн 2009 онд Орос, Хятад хоёр улсын хилийн дагуух агаарын болон сансарын орон зайд нислэг үйлдэж буй бусад орны баллистик пуужин болон сансарт суурилсан пуужингийн талаарх мэдээллийг харилцан солилцох гэрээ үр дүнтэй байгааг нотолж, уг гэрээний үйлчлэх хугацааг ахин 10 жилээр сунгав.