БЗД-ийн эмнэлгийн голомтоос коронавирусийн халдварын зургаан тохиолдол шинээр нэмэгдэж нийт 32 тохиолдол боллоо. БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт арванхоёрдугаар сарын 17-ны өдөр хоёр тохиолдол, 18-ны өдөр 18 тохиолдол, 19-ний өдөр болон өнөөдөр тус бүр 6 тохиолдол нэмж бүртгэгдээд байна.
Мөн 19-ний өдөр Франкфуртын онгоцоор ирсэн хоёр хүнээс коронавирус илэрчээ. Ийнхүү Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 175, дотоодын халдвар 500, Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол нийт 961 боллоо.