Иргэдийн дунд 2020 оны арванхоёрдугаар сарын 30, 31, 2021 оны нэгдүгээр сарын 1-нд нийслэл Улаанбаатар хот даяар тэг зогсолт хийнэ гэх мэдээлэл түгээд байна.
Энэ талаар УОК-ийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Тэг зогсолт хийх шийдвэр гараагүй” болохыг мэдэгдлээ.
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед худал мэдээлэл түгээж, иргэдийг түгшээхгүй байхыг албаныхан зөвлөлөө.