Хан-Уул дүүрэг дэх “Номин агуулах” салбараар 12-р сарын 22-26-нд үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдахыг тус дүүргийн Шуурхай штабаас анхаарууллаа.
Хан-Уул дүүргийн “Номин агуулах” салбараар коронавирусийн халдвар авсан иргэн үйлчлүүлсэн байна. Тиймээс тус төвийг тусгаарлаж, ажилчдыг шинжилгээнд хамруулж ариутгал хийжээ.
Шинжилгээнд хамрагдсан ажилчдын хариу сөрөг гарсан тул өнөөдрөөс тус салбар цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн байна.
Заасан хугацаанд тус “Номин агуулах”-аар үйлчлүүлсэн иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 18, 34 дүгээр сургууль дахь шинжилгээ авах цэгт хандахыг анхааруулав.