ОХУ-аас 10 сая тун “Спутник V” вакцин худалдан авах гэрээ байгууллаа гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро лхагва гарагт мэдэгджээ.
Н.Мадурогийн мэдээлснээр, Венесуэлд бүх хүнийг үндэс угсааг нь үл харгалзан вакцинжуулах бөгөөд 10 сая хүнийг 90 хоногийн дотор үнэ төлбөргүй вакцинжуулахыг зорьж байгаа ажээ.
“Бид Москватай эмнэлгийн хэрэгслийн өөр нэгэн гэрээг байгууллаа. Баярлалаа, Ерөнхийлөгч Путин” гэж Венесуэлийн төрийн тэргүүн мэдэгдсэн байна.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Венесуэлд 112 636 хүн халдвар авч, 1018 хүн нас баржээ.