Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлснээр, Монгол Улсын хүн ам 3 364 622 болжээ. Энэ нь 2019 оныхоос 62 339-өөр өссөн үзүүлэлт юм.
2020 онд нийт 79 372 хүүхэд төржээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард 8541 хүүхэд төрснөөс 4426 нь охин, 4115 нь хүү байна.
Гэрлэлтээ бүртгүүлсэн хосын тоо 2019 оныхоос 5600-гаар цөөрч 14 391 болжээ. Харин гэрлэлтээ цуцлуулсан хосын тоо уржнангийнхаас 885-аар багассан байна.
Иргэний үнэмлэхийг 224 312 иргэнд олгосноос 41 422 нь 16 насанд хүрч анх удаа гардан авчээ.