Ковид гарснаар хэдүүлээ хэдэн юмыг сайн ойлгож авлаа тиймээ?
1. Төрийн өмчит компаниуд маш их ашигтай ажилдагийг
2. Малын өвчин тэр болгон гараад байдаггүйг, тэр нь вакцины мафи байсан гэдгийг
3. Бид нар жилдээ маш их алт үнэт олдворуудаа нүүрсэн доороо нуугаад гаргачихдагийг
4. Өвөл маск зүүхээр бусад нь ханиад хүрдэггүйг
5. Заавал хурал цуглааныг зардал гаргаж уулзах шаардлагагүйг
6. Эмнэлгийнхээ хүчин чадал чадамжийг ямар байгааг
7. Бид нарийн ногоогоо өөрсдөө бүрэн хангаж чадахгүйг
8. Өндөгнөөс хамааралтай болсон гэдгээ, бас дэлхийг дайлах хэмжээний биш гэдгээ
9. Бидэнд ажил, ажилтай байх ямар чухал гэдгийг, ажил олгогч нар ямар их ачааг нуруун дээрээ үүрдэгийг
10. Хоёр хил хаавал бид хэн ч биш болдог гэдгийг
11. Үнэгүй юм, тооцоолоогүй шийдэр ямар сөрөг үр дагавар авчирдгийг /тог, цахилгаан/
12. Интернэт байхгүй бол мянган сайхан утас, компьютер байгаад хэрэг байхгүйг
13. Манай улсын онцгой комиссд эрсдэлийн менежмент гэж түй ч байдаггүйг, зөвхөн өнөөдрөөрөө амьдарч ирсэнийг
Эрх чөлөөтэй байх ямар аз жаргалтай гэдгийг… Суурьшмал соёлын онцлогийг.. онцын шаардлагагүй зүйлд багагүй зардал гаргаж байсныг…. гээд цаашаа хөвөрч өгнө дөө…
Гэртээ байж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалцгаая.