Өнөөдөр БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат- Амгалангийн санаачлагаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн хажуугийн замыг нээсэн юм. Энэхүү замаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон тухайн хорооны иргэд явах боломжгүй байсан бөгөөд үүнээс үүдэн 300 гаран иргэд оршин суугчид, сурагчид хохирдог байж. Хохирно гэдэг нь энэхүү замаар дөт явах боломжтой байхад заавал тойрон явж хүндрэл учирдаг байж. Тухайн орчинд амьдардаг өдөр бүр хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөдөг 300 гаран иргэдийн хүсэлтээр тухайн замаар зорчих боломжтой болж байгаа юм.
Нийт 105 орчим метр замаас хэсэгхэн газар хатуу хучилт хийгдсэн байдаг энэхүү зам нь тухайн химийн хүрээлэнгийн төсөв хөрөнгийн хүрэлцээгүйгээс бүр мөсөн хатуу хучилт хийж чадаагүй байгаа хэрэг. Ямартай ч энэхүү замын асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн авто замын газрын мэргэжилтэн Л.Гүнтэвсүрэн, Нийслэлийн замын цагдаагийн газрын хошууч н.Цогтбаатар, НИХТ- тэргүүлэгч, БЗД-ийн МАН-ны дарга Э.Бат-Амгалан, 14-р сургуулийн нийгмийн ажилтан н.Отгон нар байлцан замын Химийн хүрээлэнд мэдээлэл өгч энэхүү замыг нээлгүүлхээр болсон юм.
Үүнд иргэд ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Өвлийн хүйтэн хаяанд ирж байгаа эдгээр өдрүүдэд нялх хүүхдүүдийг холуур тойруулахгүйгээр хичээл сургуульдаа аюулгүй очих нөхцөл бүрдэж байгаад талархаж байсан юм. Харин НИХТ- тэргүүлэгч, БЗД-ийн МАН-ны дарга Э.Бат-Амгалан энэхүү асуудлыг нийслэлийн хэмжээнд хэлэлцэж цаашид засаж янзлахаар болсон юм.
Б.Саран