Төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа албан хаагчдыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавих нийтлэг шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд хүн нэг бүрээр хяналт шалгалт хийх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар боллоо.
Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах албан хаагчид тавих нийтлэг шаардлагыг тодорхойлсон байдаг. Үүнд Монгол улсын иргэн байх, дээд боловсролтой байх, авилга албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх, цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх зэрэг шаардлагууд хамаарна.
Энэхүү шалгалтаар төрийн жинхэнэ албан хаагчдыг давхар иргэншилтэй эсэх, боловсролын баримт бичиг нь жинхэнэ эсэх, авилга албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан эсэх зэрэг асуудлуудыг шалгаж тогтооно.
Төрийн албаны томилгоо хэцүү гэж байгаа. Мерит зарчмыг нь хангачихсан тухайн байгууллагын даргын сонгон шалгаруулалтад тэнцээд нөөцөд байгаа иргэнийг томилуулахгүй гэж хэсэг нөхөд хугацаа идэж байгаа гэнэ. Учир нь 2 сарын эхээр нөөцөд байх хугацаа нь дуусах юм гэнэ. Гэтэл оны өмнө сул оронттоо гараад байхад одоо болтол томилгоо хийхгүй ялих ялихгүй шалтаг хэлээд л суугаад байгаа гэнэ дээ. Төрийн албаа гэж