Цар тахал дэгдэж эхэлснээс хойш 2200 гаруй сувилагч нас баржээ.
Энэ тухай дэлхийн 130 орны 27 сая орчим сувилагчийн бүрэлдэхүүнтэй Олон улсын сувилагч нарын зөвлөл мэдэгдсэн байна.
Цар тахалтай тэргүүн эгнээнд тэмцэж яваа эмнэлгийн ажилтнуудын дунд халдвар авах тохиолдол өндөр хэвээр байна. Түүнчлэн вакциныг эсэргүүцсэн дарамт, шахалт тасрахгүй байгаа нь эмнэлгийн ажилтнуудын дунд мэргэжлээс хамаарсан сэтгэл санааны хямралыг нэмэгдүүлж байна.
Засгийн газрууд үүссэн нөхцөл байдлаас гарах арга замыг олохгүй бол цаашид эрүүл мэндийн салбарт олон жилийн турш хохирол учирч болзошгүйг зөвлөл онцлон тэмдэглэв.