Ардчилсан намын гишүүн О.Магнай 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулахдаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд миний биеийг \”ах дүү, амраг садны 20 хүнээ төрийн өндөр албан тушаалд томилсон” гэх ор үндэслэлгүй гүтгэлэг тараалаа.
Монгол Улсын Их Хурлын тухай болон бусад хууль тогтоомжид зааснаар УИХ-ын дарга нь Монголбанкны ерөнхийлөгч, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн нийт 8 албан тушаалтныг томилуулахаар санал гаргадаг бөгөөд тэдгээрийг УИХ-аар хэлэлцэн томилдог.
Монгол Ардын Намын дүрмийн хүрээнд улс төрийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийг намын бүх шатны нэгж, байгууллага болон Удирдах зөвлөлөөр хэлэлцэх үед Намын даргын хувьд миний бие саналаа илэрхийлэх, зөвшилцөх эрх, үүрэгтэй. Ингэхдээ тухайн хүний мэргэжил, боловсрол, туршлага, чадварыг нэн тэргүүний шаардлага болгодог.
Өөрөөр миний бие өөрийн ах дүү, амраг садны хүнийг төрийн албан тушаалд санал болгосон, албан тушаалаараа шахалт үзүүлж томилуулсан зүйл байхгүй болно. Хүү Э.Анарын хувьд Монголбанкинд …… жил ажиллаж байгаа, банк санхүүгийн чиглэлээр Япон улс, АНУ-ын Колумбийн их сургуулийг төгссөн, мэргэжлийн хүн. Одоогийн хашиж буй албан тушаалд очиход нь би ямар нэг байдлаар нөлөөлөөгүй, боловсрол, мэдлэг, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж, эрмэлзэл тэмүүлэлтэй монгол залуусын нэгэн адил өсөн дэвжиж яваад нь эцэг хүний хувьд талархалтай ханддаг.
Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн долоо хоног эхэлсэнтэй холбоотойгоор Ардчилсан нам, түүний зарим гишүүдээс Монгол Ардын Нам, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг илтэд харлуулах, бодлого шийдвэрийг мушгин тайлбарлах нь хэрээс хэтэрч байгаад харамсаж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.