Энд тэндгүй нүх гарсан, эвдэрхий замд эрх баригчдын анхаарлыг хандуулахын тулд яах ёстой вэ? Тэдэнд захидал бичих үү? Олон нийтийн сүлжээгээр гомдоллох уу? Эсвэл замын нүхэнд тогтсон шалбааганд \”усанд орох уу?\”. Бангкокийн загвар өмсөгч Палм хөдөөгийн замыг аврахын тулд сүүлийн аргыг сонгожээ.
Тэрбээр Тайландын Так мужийн Мэе Раматад амьдрах хамаатныдаа зочлохоор явах замдаа ийм санаа бодож олсон гэнэ. Учир нь нутгийн оршин суугчид энэхүү замыг засуулахаар 30 жилийн турш удирдлагадаа гомдолсон ч тусыг олоогүй аж. Үүнийг буруушаасан Палм замын нүхэнд тогтсон шалбааганд \”усанд орж\” буй зургаа авахуулан олон нийтийн сүлжээнд тавьсан нь олон хүний дэмжлэгийг хүртсэн байна. Түүний аргыг Тайландын бусад нутгуудад ч ашиглаж эхэлжээ.
Олон нийтийн сүлжээгээр иргэд ийнхүү хүчтэй эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн тул Тайландын засгийн газар борооны дараа зам засахаа амласан төдийгүй засварын ажлаа эхлүүлжээ. Тэд иргэдийн уурыг намжаахын тулд засварын ажлын зургийг Фэйсбүүк хуудсандаа байршуулсан байна.