Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетай албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлээ бататгаж, цаашдын агуулга, чиглэлүүдийг тохиролцох юм.
Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нарт бараалхана. Мөн хоёр улсын \”Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож улсынхаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал болон ирээдүйн төлөв, хамтран ажиллах боломжийн талаар танилцуулж, хөрөнгө оруулагчдын санаа бодол, байр суурийг сонсоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.