Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 25-ны өдөр улсын хэмжээнд 12,039 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
- Бүртгэгдсэн тохиолдлуудын 2 нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч байгаа.
- Нийтийн байр, Бэлхийн задгай, Дамба орчим буюу СБД-ийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байранд нийт 7 тохиолдол бүртгэгдсэн. 7 тохиолдлын эх уурхай тодорхойгүй байсан бөгөөд тандалт судалгааны явцад эх уурхай нь тодорхой боллоо.
- Бусад тохиолдлууд нь ажиглан тусгаарлах байранд байсан хавьтлуудаас илэрлээ.
Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,656 болсон бол үүнээс 1,211 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 432 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 45, хөнгөн 384 байгаа” гэв.