Сайн дураараа шинжилгээнд хамрагдсан хэд, хэдэн хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр “Улаанбаатар хотод одоогоор БЗД-ийн 2 дугаар хорооны нийтийн байр, 26 дугаарр хороо “Баянмонгол” хороолол, СБД-ийн Бэлхийн задгай, Дамбын нийтийн байр болон БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байр зэрэгт халдварын голомт идэвхтэй байна.
Түүнээс гадна хөдөө явах гээд эсвэл өөрийн саналаар шинжилгээ өгсөн 3,4 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Гэхдээ тухайн хүмүүсийг тандан судлах явцад халдвартай хүний хоёр, гурав дахь хавьтал болсон байдал ажиглагдаж буй бөгөөд давтан шинжилгээнээс нь халдвар илэрсэн байна.
Тиймээс нэг удаагийн PCR шинжилгээ өгчхөөд өөрийгөө эрүүл, халдвар авахгүй гэж бодож болохгүй” хэмээн ярьсан юм.