ЭМЯ-ны ээлжит мэдээллийнн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэлд шинэ голомт үүссэн бөгөөд дараах голомтуудад халдвар идэвхтэй байгааг зарлаж, иргэдэд анхаарууллаа.
Үүнд:
- Шинээр нэмэгдсэн голомт бол СХД-ийн 21-р хорооны худалдааны төв юм. Тус бүсэд ажилладаг иргэнээс халдвар илэрсэн бөгөөд түүний ойрын 8 хүнээс халдвар илэрсэн.
- БЗД-ийн 8-р хорооны X апартмент,
- банк бус санхүүгийн байгууллага,
- гутлын цех,
- Микс пицца,
- Наркологийн эмнэлэг,
- Монос оффис,
- Асрамжийн газартай холбоотой,
- Гэр бүлээс эхтэй буюу БЗД-ийн 5-р хорооны 6-р байр,
- БГД-т өчигдөр зарлагдсан голомтуудад халдварын тархалт идэвхтэй үргэлжилж байна.
Сүүлийн хоногт 35 тохиолдол нэмэгдэж Улаанбаатар хотод илэрсэн халдварын нийт тохиолдол 980 боллоо.