Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр Монгол Улсад коронавирусийн улмаас нас барсан нийт хүний тоо дөрөв боллоо хэмээн ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.
Мөн нэмж 18 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1832 болжээ. Үүний нэг нь эмнэлгийн ажилтан бол дотоодын голомтод 17 илэрсэн. Ингээд дотоодын халдварын тоо 1323 болсон ба 448 хүн эмчлэгдэж байна.
Өмнө нь хоёр хүн нас бараад байсан бол дахин хоёр хүн энджээ.