Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын нэр бүхий өмгөөлөгч нар “Ковид-19” цар тахлын улмаас тусгаарлалтад байгаа гэх үндэслэлээр ирээгүй, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Тус хэрэгт 11 шүүгдэгч, 20 өмгөөлөгч, 2 улсын яллагч, бусад оролцогч 29 нийт 62 хэргийн оролцогч байгаа бөгөөд өмнө нь товлогдсон шүүх хуралдаан “Ковид-19” цар тахлын улмаас 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар хойшилсон юм.