Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо маргааш хуралдаж Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Тэгвэл Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл түүнийг дэмжиж, нүүр номын хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “С.Баярцогтын цээжийг нүцэглээд харвал АН-ын хагарал бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, xөөрxий.
Тийм учраас, хагарал, эвдрэлээсээ болж ялагддаг ганцхан шалтгааныг,өөрийн сорвитой шархтай биеэрээ тэр дэндүү сайн мэддэг, мэдэрдэг.
Шоронд байхад нь эргэж очиход, мань хүн надад өөрийнхөө тухай биш, намынхаа хагаралыг засах тухай ярихад нь би уцаарлаад, чамайг Жэнко шоронд хийсэн биз дээ гэхэд,өөдөөс юу гэсэн гээч?!
Ийм юм яриаад байвал манай нам хэзээ ч ялахгүй.Намаа нураахгуйн тулд Жэнког ч уучлахаас өөр аргаүй гэж билээ.
Энэ хэлсэн үгэнд уур хүрсэн ч, Эван Макгрегор шиг булчин шөрмөс нь зангирсан фит эр өмнө минь зогсоод,намынхаа ирээдүйг ярьж байгааг хараад, ийм нам хэзээ ч ялагдашгүй гэж би өөрийн эрхгүй зоригжсон юм даа.
Монголынхоо төлөө зүтгэснийхэа хариуд 10 жилийн ял аван хэлмэгдчихсэн хирнээ, ирээдүйн тулаанд бэлдэн зогсож байгаа түүнийг хараад ангайхаас өөр яалтай билээ.
Намаа эв нэгдэлтэй болгож, ялалтанд хүргэнэ гэдэг бол, зовлонгийн ёроолд байхдаа түүний өөртөө тавьсан тангараг болой” хэмээжээ.











































































