АН-ын гишүүн Э.Бат-Үүл:
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор дунд шатны шүүхээс шийдвэр гарсан нь хууль зөрчсөн. Энэ бол хоёр дахь удаагийнх шүү. Түүх сөхвөл, 2020 оны сонгуулиар нэр дэвшигч Ганболд, Баярцогт нарыг бариад хорьчихсон, шүүхийн шийдвэрээр шүү. Дараа нь энэ нь шүүхийн түвшинд хийгдсэн хуйвалдаан байсан нь илэрсэн. Тухайн үед АН энэ асуудлыг “зууж”, хойноос нь тууштай яваагүйн гай өнөөдөр Н.Алтанхуяг дээр гарч ирж байна.
Манай намын бүлэг үүнийг шалгах ажлын хэсэг байгуулах ёстой. Яагаад ч зүгээр өнгөрүүлж болохгүй. АН-аас нэр дэвшигч гарч чадахгүй байх ноцтой байдал үүснэ. Дуртайгаа сонгож авч шүүхийн шийдвэрээр хорьдог болно.









































































