Америкийн “SpaceX” компанийн үнэлгээ 74 тэрбум орчим ам.долларт хүрч өссөн тухай “CNBC” телевиз эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, өнгөрсөн долоо хоногт 850 сая ам.долларын хувьцаа нэмж борлуулсны ачаар компани ийм үзүүлэлтэд хүрч чаджээ. Тус компани мөн 6 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтын санал хүлээж авсан болохыг “CNBC” телевиз онцолсон байна.
“SpaceX” компанийг Америкийн бизнес эрхлэгч Илон Маск 2002 онд байгуулжээ. Калифорни муж улсын Хауторн хотод төвтэй тус компани нь сансрын аппарат, зөөгч пуужин зохион бүтээж, үйлдвэрлэдгээс гадна, мөн тэдгээрийг сансарт хөөргөдөг билээ.