Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдэд гал түймрийн 16 дуудлага ирсэн байна. Дуудлагуудын дагуу харьяа гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ. Тухайлбал 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжинд 8 ханатай гэр шатсан дуудлагаар Гал түймэр унтраах 34 дүгээр ангийн салааны бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг унтраан, утаанд хордож угаартсан 28 настай эмэгтэй, 2-4 насны хүүхдүүдэд анхны тусламж үзүүлж, ЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Мөн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ХУД-ийн 3 дугаар хороонд ЗХ-ний 0310 дугаар ангийн албан тушаалтны байрны 1 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн салааны бүрэлдэхүүнийг очиход тус байрны 1 давхарт эд зүйлс шатаж байсныг унтраасан байна. Гал түймрийн улмаас орчин утаажилт ихтэй байсан учраас гал сөнөөгчид шуурхай ажиллаж, 85 иргэнийг угаартахаас сэргийлэн аюулгүй газарт байрлуулж, утаанд хордсон 2 том хүн 6 хүүхдийг гаргаж амь насыг нь авран хамгааллаа гэжнийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.