Цахим орчинд цэргүүд биенээ дэглэж буй бичлэг цацагдсан. Энэ асуудлаар ЗХЖШ-ын Хэвлэлийн албаны дарга, Хурандаа Б.Отгонбаяр тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цэргүүд нэгнээ дэглэсэн үйл явдал болсон нь үнэн. Өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр 032 дугаар анги дээр дүрмийн бус харилцааны зөрчил гарсан. Үүнийг тогтоогоод ЗХЖШ-аас ажлын хэсэг томилогдоод цэрэг, дайчдын талаар тодруулга хийж байна. Халагдах гэж байсан, 2019 оны хоёрдугаар ээлжинд татагдаж ирсэн дайчид чөлөөт цагаараа 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн байлдагчидтай зүй бус, ёс зүйгүй харилцсан нь тогтоогдож байгаа. Тэд халагдсан. Харин хоёр байлдагч албаа үргэлжлүүлэн хааж байгаа.
ЗХЖШ-аас байлдагчийн ар гэр, нийт иргэдээсээ уучлал хүсч, дүрмийн бус алдаа гаргасанд туйлын харамсч байна. Халагдсан дайчдын зөрчлийг цагдаа, хуулийн байгууллагатай хамтран шалгаж арга хэмжээ авна” гэж мэдэгдлээ.