“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 03 сарын 11-ний өдрийн 17:00 цагийн хооронд хүлээн авна.
Хүсэлтийг “E-Mongolia” гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn портал болон Төрийн үйлчилгээний “Хурдан” төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу!
Нийслэл Улаанбаатар хот болон орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын 1-р дамжааны оюутан байх
Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх
2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.
Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлээрэй.