Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулийн дагуу иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 73 их, дээд сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс сурлага, сахилга, эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдраараа шалгаран ирсэн оюутан цэргүүд өчигдөр эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ биелүүлэх баталгаа болсон Монгол Улсын цэргийн тангаргаа өргөлөө.
“Оюутан-цэрэг” сургалт нь анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор хэрэгжүүлж эхэлснээс өдгөө 11 жилийн хугацаа өнгөрч байна.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб