Цаг агаар болон замын нөхцөл байдлаас шалтгаалан Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд түр хязгаарлаад байсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ. Мөн Дархан-Уул аймгаас Орхоны чиглэлд гарах хөдөлгөөнийг өчигдөр орой нээсэн байна. Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч орон нутгийн замд хальтиргаа гулгаа ихтэй, замын гадаргууд мөсөн бүрхүүл тогтсон байгаа тул жолооч тээвэрчид та замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ мөрдөж, анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна