Америкчуудын хамгийн их үздэг спорт нь Америк хөлбөмбөг бөгөөд жил бүрийн 2 сард тухайн лигийн аварга шалгаруулах тэмцээн буюу SuperBowl болдог байна. SuperBowl-д 2 бүсийн (NFC, AFC) аваргууд хоорондоо тоглож лигийн аваргаа шалгаруулдаг.
1970-д оны үед хөрөнгийн зах зээлийн шинжээч Роберт Стовал NFC хэсгийн баг аварга болбол тухайн жилд хөрөнгийн биржийн хувьцааны ханш өсдөг, AFC-н баг аварга болбол хувьцааны ханш бууралттай байдгийг олж харсан байна. Мэдээж нэг тэмцээний үр дүн нийт зах зээлийн төлөвийг тодорхойлох боломжгүй, гэхдээ дээрх зүй тогтол нь сүүлийн 49 тэмцээний үр дүнгээр авч үзвэл 80%-д нь таарсан байна.