Энэ сарын 10-нд шилжих шөнө буу хутгаар зэвсэглэсэн долоон этгээд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байр руу халдаж, тэнд байсан 20-30 насны залуус руу дайрч, 10 хүнийг гэмтээсэн хэрэг гарсан билээ. Энэ үеэр хоёр иргэн хүнд гэмтсэн бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Харин хэргийг үйлдсэн сэжигтэн этгээдүүдийн дөрөв нь баригдсан бөгөөд гурвыг нь эрэн сурвалжилж байв. Тэгвэл тэдний нэг болох Галбадрах гэгчийг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс цагдаагийн алба хаагчид өчигдөр баривчилжээ.
С.Галбадрах гэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3-т заасан гэмт хэргийг үйлдэн, оргон зайлсан үндэслэлээр эрэн сурвалжлагдаж байсан юм. Ийнхүү түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож, мөрдөн байцалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Мөн үргэлжлүүлэн сэжигтэн Билэгбаатар, Насандэлгэр нарыг эрэн сурвалжилж байгаа юм байна.