Өнгөрөгч бямба гарагт /2021.02.27/ Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд ОХУ-н СПУТНИК-V вакцины эхний ээлжийн 10 мянган тунг манай улс албан ёсоор хүлээн авсан билээ. Энэхүү вакциныг Монгол Улсын Засгийн Газрын захиалгаар эм хангамжийн ууган байгууллага Монгол Эм Импэкс Концерн оруулж ирсэн. Ингэснээр манай улс Pfizer, AstraZeneca, БНХАУ-ын болон ОХУ-ын СПУТНИК-V вакцин гэсэн 4 төрлийн вакцины нөөцийг бүрдүүлэн хүн амынхаа 60 хувийг хамруулах юм.
СПУТНИК-V вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулахаар бүртгэн авсан. Тус вакцины дархлаа тогтоох чанар нь 92 хувийн үр дүнтэй байгааг судлаачид тогтоосон байна.
Спутник-V нь хэд хэдэн гол давуу талтай
- Спутник-V вакцины үр дүн 91.6% байгаа талаархи мэдээлэл дэлхийн хамгийн нэр хүндтэй, эртний, анагаах ухааны сэтгүүлүүдийн нэг болох “Lancet” сэтгүүлд нийтэлсэн байна. Спутник-V нь 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлж байгаа дэлхийн гурван вакцины нэг бөгөөд COVID-19 вирүсийн хүндрэл, нас баралтаас бүрэн хамгаалдаг.
- Спутник-V вакцин нь ханиадыг үүсгэдэг, олон мянган жилийн өмнөөс бий болсон хүний аденовирусийн векторуудын батлагдсан, судлагдсан платформ дээр суурилдаг.
- Спутник-V нь вакцинжуулалтын явцад хоёр удаагийн тунгаар тус тус хоёр өөр вектор ашигладаг бөгөөд хоёр тунд ижил хүргэх механизмыг ашигласнаар вакцинаас харьцангуй урт хугацаанд дархлааг тогтоодог.
- Аденовирүсийн эсрэг вакцины аюулгүй байдал, үр нөлөө, урт хугацаанд сөрөг нөлөө бага байдаг нь хорин жилийн хугацаанд 250 гаруй клиник судалгаагаар нотлогдсон.
- Спутник-V вакцины бүтээгчид AstraZeneca вакцины үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хамтарсан клиник туршилтыг AstraZeneca-тай хамтран хийж байна.
- Спутник-V вакцинаас шалтгаалсан хүчтэй харшил өгөхгүй.