Гомдмоор юм…. Банкуудаа… Арай ч
дээ…
Япон улс Токиогийн метронд зорчиж байна. Гэтэл жилийн 0,5%-
ын хүүтэй 10 жилийн ипотекийн зээл рекламдаж байх юм.Бид
өнөөдөр юуны төлөө эрүүл мэнд, цаг зав, амьдралаа золионд тавин өөрийн гэсэн
орон сууцтай болохоор зүтгээд байна вэ? Зах зээлийн үнэ нь 50 сая төгрөгийн
байрыг бид 100 сая төгрөгөөр арилжааны банкуудад хүүлүүлэн худалдан авч байна.
Өөртөө зарцуулах мөнгө үлдээлгүй, үр хүүхэд, хань ижил, өвгөд хөгшиддөө
илүүчлэх зүйлгүй болтлоо банкинд зээл төлнө.
Нэг л их ажил хийдэг нэртэй ч
олигтой газар амарчихаж чаддаггүй, дуртай хоол хүнс, хувцасаа ч хэрэглэж
чаддаггүй юу гээчийн нийгэм, ямар гээчийн улс оронд амьдраад байна вэ? Эд нар
зээл авахгүй хаачдаг юм гэсэн шиг жилийн 21-27%-ийн бизнесийн зээл, 8 хувийн
ипотекийн зээл санал болгож суудаг банкны эзэдтэй хариуцлага тооцох, өөрчлөх
цаг болоогүй юу? Монголд төр гэж байна уу? Иргэдээ боддог төрийн түшээ гэж
байна уу? Өндөр хүү тавьчихаад пээдийгээд суудаг дотоодын банкуудад зах зээлийн
өрсөлдөөнийг мэдрүүлж гадны банкыг оруулмаар байна.
ХӨГЖЛИЙГ БООМИЛСОН БАНКНЫ
СИСТЕМЭЭ УСТГАЯ /Эх сурвалж: facebook.com/