Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгогчдын ирцийн 17 цагийн байдлыг мэдээллээ.
17 цагийн байдлаар нийслэлийн сонгогчдын 266320 сонгогч саналаа өгч, ирц 30,9 хувьтай байна.
- Багахангай дүүрэг 1496 /52,7 хувь/
- Баянгол дүүрэг 42627 /32,9 хувь/
- Баянзүрх дүүрэг 6950 /29,1 хувь/
- Налайх дүүрэг 8898 /38,3 хувь/
- Сонгинохайрхан дүүрэг 5302 /27,9 хувь/
- Сүхбаатар дүүрэг 30166 /34,5 хувь/
- Хан-Уул дүүрэг 34076 /44,3 хувь/
- Чингэлтэй дүүрэг 29585 /28,6хувь/
Сонгууль дуусахад 5 цаг дутуу байгаа юм. Өнгөрсөн 2012 оны сонгуультай харьцуулахад сонгогчдын ирцийн тоо хангалтгүй байна. Дараагийн ирцийн сонгуулийн санал хураалт дууссанаас хойш 23 цагт мэдээлнэ. Ирц хүрээгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явагдах ба дахин ямар нэгэн зардал гарахгүй гэж Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ. Иргэд сонгогчид та бүхэнд сонгуульдаа идэвхитэй оролцоно уу.
Үндэстэн агентлаг