Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд коронавируст халдвар 77 тохиолдлоор нэмэгдлээ.
Энэ нь цар тахал анх гарснаас хойш нэг өдрийн дотор шинээр бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Эргэн сануулахад,
- 2020.12.23-ны өдөр 57 хүнээс,
- 2021.02.19-ний өдөр 58 хүнээс ,
- 2021.02.06-ны өдөр 61 хүнээс тус тус халдвар илэрсэн нь Монгол Улсад хоногийн дотор батлагдсан халдварын хамгийн олон тохиолдол болж байв.
Шинээр илэрсэн 77 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дотоодын халдварын тоо 2,634 болоод буй. Үүнээс 2,442 хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна.
Дотоодын халдварыг танилцуулбал /2021.03.05/
- Улаанбаатар хотод-2,306 /сүүлийн хоногт 77 тохиолдол нэмэгдэв/
- Завханд-2
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-217
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол бүртгэгджээ.